Ховд аймгийн Прокурорын газраас тус аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд миний оролцоо сэдэвт” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ. Цөөнгүй сурагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эсээ бичлэгийн уралдаанд оролцож, өөрийн санаа, шийдлээ эсээндээ тусгасан байна. Бүр тодруулбал, сурагчид гэмт хэрэг үйлдэх, түүнд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх, ямар оролцоотой байх талаар эсээндээ тусгаж, уралдаанд идэвхтэй оролцсон байна. Уралдаанд тус сумын 2 дугаар сургуулийн 11б ангийн сурагч Н.Дуламсүрэн, 11г ангийн сурагч Т.Бямба-Эрдэнэ, Цаст-Алтай сургуулийн 11б ангийн сурагч Б.Баясалмаа нар эхний гурван байрыг эзэлжээ. Мөн сурагч Л.Хонгорзул, М.Ариунжаргал нар тусгай байрт шалгарав.