Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн VI хороо буюу Ханын материалын эцэст хоёр залуу мансуурч байжээ. Цагдаагийн эргүүл тэднийг үйлдэл дээр илрүүлж, мансуурахыг нь таслан зогсоосон гэнэ. Эрхэлсэн ажилгүй 29 настай Б, Т нар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодис хэрэглэсэн уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид шалгаж эхлэв. Мансууруулах бодисыг нэг удаа хэтрүүлэн хэрэглэхэд үхэлд хүргэх аюултай гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.