АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх удаагийн сонгуулийн үйл явцыг хөндлөнгөөс ажиглах арга хэмжээг АНУ-ын Элчин сайдын яамнаас өнөөдөр Шангри-Ла зочид буудалд зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд бусад улс орнуудын элчин сайд, Монголын улс төр, эдийн засаг, иргэний нийгэм, шашны төлөөллүүд болон хэвлэл мэдээллийн ажилтнууд ирж оролцов. Хүрэлцэн ирсэн зочид АНУ-ын 59 дэх удаагийн сонгуулийн загвар санал хураалтад оролцож, өөрсдийн дэмжиж буй нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өглөө.
Энэ үеэр Элчин сайд Майкл Клечески хэлсэн үгэндээ "АНУ, Монгол Улсын хоорондын бат бэх түншлэлийн зүрхэнд хоёр улсын ардчилсан, нэгдмэл үнэт зүйлс оршдог. Манай хоёр улс гуравдагч сайн хөрш байсаар ирсэн, байсаар ч байх болно" хэмээн онцоллоо.