Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Ж.Энхбаясгаланд холбогдох хэргийг хянан хэлэлцэв. Европт их сургууль төгссөн, гадаад хэлний мэдлэгтэй, боловсролтой энэ залуу бусдын гар утсыг дээрэмдсэн гэнэ. Энэ хэрэг нь илэрч цагдаад шалгуулж байх хугацаандаа тэрбээр дахин гэмт хэрэг үйлджээ. Тодруулбал, нэр бүхий иргэнийг фэйсбүүкээр дарамталж, хувийн мэдээллийг нь олон нийтэд задруулна хэмээн заналхийлжээ. Улмаар мэдээлэл гаргуулахгүй байхыг хүсвэл 20 сая төгрөг өг хэмээсэн гэнэ. Харин заналхийлэлд өртсөн эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсан байна. Шүүх бүрэлдэхүүн түүний бусдын эд зүйлийг дээрэмдсэн болон заналхийлсэн хэргийг нэгтгэн, нийт 7.5 жил хорих ял оноожээ.