“АНУ-д гурван сарын хугацаанд ажиллах виз гаргаж өгнө. Хөдөлмөрийн гэрээтэй, баталгаатай” хэмээн бусдыг залилж байсан хоёр этгээдэд ял оноолоо. Тэд иргэдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, түүгээрээ халхавчлан 283 иргэнээс 191 782 885 төгрөг залилжээ. Улмаар залилах гэмт хэргийг байнга үйлдэн амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн иргэн А, Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлджээ. Тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарыг бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 17.3-3.1 дэх хэсэгт зааснаар А-д долоо, Б-д таван жилийн хорих ял тус тус оногдуулсан байна.