Амралтын өдрөөр нийслэлд дээрмийн ижил төсөөтэй хэд хэдэн хэрэг бүртгэгджээ. Тухайлбал, “Мөнгөн гүүр” эмнэлгийн баруун талд явж байсан 15 настай хүү бусдад дээрэмдүүлжээ. Хүүгийн мэдүүлснээр дээрэмчид 17-19 насны дөрвөн залуу байсан гэнэ. Тэд хүүд хутга тулган айлган сүрдүүлж, өмсөж явсан хар өнгийн куртик, цагаан өнгийн пүүз, Note-8 маркийн гар утсыг нь авсан гэнэ. Үүнээс гадна Дашчойлон хийдийн орчимд хижээл насны эмэгтэй бусдад дээрэмдүүлэв. Мөн л 18-19 насны 4-5 хүүхдэд гар утсаа алджээ. Баянхошуунд ч үүнтэй адил өсвөр насныхан холбогдсон хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, иргэн Б-г 19-20 насны залуус дээрэмдэж, утас, 200 000 төгрөгийг нь авч зугжээ. Энэ мэтээр нийслэлд амралтын өдрөөр хэд хэдэн дээрмийн ноцтой хэрэг гарлаа.