Гадаад харилцааны сайд Н.Энхтайван цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд Гадаад харилцааны яаманд ажиллаж буй хүмүүс хууль бус үйлдэлтэй нэр холбогдсон хэрэг нэг биш удаа гарсан. Иймд яамнаас дипломат ажилтнуудыг ямар нэгэн хэрэг зөрчил, хууль бус ажиллагаанд холбогдох ёсгүй гэсэн зарчмыг баримталж ажиллаж байна.
Дипломат, албан паспорт, машины дугааруудыг цэгцлэх ажлууд хийгдсэн. Энэ хүрээнд 6000 гаруй албан тушаалтны дипломат болон албан паспортыг хүчингүй болгосон. Журмын бус аргаар авсан дипломат машины дугаарыг цуцлах ажлууд хийгдэж байна. Дипломат дугаартай бүх машинуудыг чипжүүлж, хаанаас хаа хүрч байгааг бүрэн хянах боломжтой болсон” хэмээн мэдээлээ.
Мөн тус яамнаас 2021 он гэхэд монгол бичгээ төгс, сайн эзэмшсэн байх шаардлагыг тавьж байна. Үүний хүрээнд монгол бичиг сурах нэг сарын аяныг эхлүүлжээ.