ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангийн алба хаагч болох Г.Сүхболд, С.Магван, Б.Пүрэвдалай, Б.Уранбайгаль, Т.Жавзандулам нарыг өнөөдөр шүүнэ. Тэднийг гавьяат хуульч Л.Бямбаагийн үхэлд буруутган шалгаж, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэдний гэм бурууг шүүх хурал хэдэнтээ хойшилсон. Тухайлбал өнгөрсөн удаа дээрх таван шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Ш.Батхүүгийн шүүх хуралдаанд оролцож, хурал давхардсан шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж байв. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлыг өнөөдөр 13.30 цагаас хийхээр товлосон. Хэргийг эргэн сануулбал, Гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа амиа егүүтгэдэг өдөр буюу 2019 оны хоёрдугаар сард 23-нд дээр нэр дурдсан алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг шалгахад ажилдаа хариуцлагагүй хандан, сонор сэрэмж алдаж, хяналтаа сулруулсан нь тогтоогдсон гэдгийг ШШГЕГ-ын тухайн үеийн удирдлага мэдэгдсэн удаатай. Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 23.5-2 дах хэсэгт зааснаар буюу Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна.Бид шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно.