“Агсам согтуу тавилаа”, “Аллаа, хядлаа” хэмээн дуудлага өгчихөөд эргүүлийн цагдаа очихоор эсэргүүцэл үзүүлж, биед нь халдах тохиолдол бишгүй гардаг. Завхан аймгийн Улиастай сумд ийм нэг хэрэг бүртгэгдсэн байна. Тодорхой хэлбэл, архи уусан хүмүүс гэрт агсам тавиад байна гэх дуудлагын мөрөөр цагдаагийн гурван алба хаагч тухайн айлд очжээ. Гэтэл архи уусан иргэд шаардлага биелүүлэхээс татгалзаж, 24 настай Б нь цагдаагийн алба хаагчийн нүүр, цээж рүү хэдэнтээ цохиж, танхайрчээ. Бусдын амар тайван байдлыг алдагдуулж, цагдаагийн биед халдсан иргэнийг шалгаж байна.