Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Амарсайхан өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг орхиж гарсан нь иргэдийг бухимдуулжээ. Тодруулбал, тэрбээр цахим хуудаснаа "Нийслэл хотынхоо ойн баяр болж байгаад сэтгэл хөдлөөд чуулганаасаа яаран түр гарлаа" хэмээн бичжээ. Түүний дээрх үйлдэлд бухимдсан иргэд "УИХ-ын гишүүн юм бол хуралдаа суу, эсвэл буцаж хотоо удирд" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.