ЦЕГ-ын даргын А/245 тоот тушаалаар “Мал мах” нэгдсэн хяналт шалгалтыг энэ сарын 15-наас эхлүүлжээ. Энэ ажлын хүрээнд аймаг бүрт малын хулгайгаас урьдчилан сэргийлэх 24 цагийн пост байгуулсан байна. Нэгдсэн шалгалтын хүрээнд орон нутгийн Цагдаагийн газруудаас нэмэлт хүч гарган байнгын хяналт шалгалт хийж буй. Иргэд өвлийн идшээ бэлтгэдэг энэ үед мал, махны хулгай эрс ихэсдэг гэнэ. Энэ өдрүүдэд ЭЦА-ны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн орон нутагт ажиллаж хэд хэдэн хэрэг илрүүлсэн байна. Улмаар малын хулгайн хэргээс урьдчилан сэргийлж, малаа хариулахыг анхаарууллаа.