Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 956 сорьцод шинжилгээ хийхэд хоёр хүнээс коронавирус илрлээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын 326 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 312 нь эдгэрсэн. Эмчлэгдэж буй 14 хүн байгаагаас таван хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. Эдгэрсэн 312 хүний тав нь эмнэлгийн хяналтад, долоо нь гэрийн ажиглалтад, 298 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.