Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид нийт 335 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Монгол Улсад коронавирусийн халдварын 320 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 311 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй есөн хүн байгаагаас хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн. Эдгэрсэн 311 хүний долоо нь эмнэлгийн хяналтад, долоо нь гэрийн ажиглалтад, 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.