Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лабораторид нийт 707 хүний сорьцод шинжилгээ хийхэд 705 хүнд коронавирус илрээгүй. Харин хоёр иргэнээс коронавирус илэрчээ. ХӨСҮТ-ээс нэг иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн байна.
Монгол Улсад коронавирусийн халдварын 320 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 310 нь эдгэрсэн бол долоон хүн эмчлэгдэж байна.
Эмчлэгдэж буй есөн хүнээс дөрөв хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөн. Эдгэрсэн 311 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, дөрөв нь гэрийн ажиглалтад, 297 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.