УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг хүргэж байна.
10 дугаар сарын 12-ны Даваа гарагт:
- УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан;
- УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан.
10 дугаар сарын 13-ны Мягмар гарагт:
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Үндсэн хууль” танхимд: Хэлэлцэх асуудал:
- Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсох;
- Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсэг байгуулах тухай.
2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд: Хэлэлцэх асуудал:
- Ажлын хэсэг байгуулах тухай /Мах бэлтгэл, махны үйлдвэрлэл түүний орчин, нөхцөл, чанарын хяналт, шалгалт хийх үүрэг бүхий/;
- Ажлын хэсэг байгуулах тухай /Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэг бүхий/;
- “Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай” Байнгын хорооны тогтоолын төсөл.
10 дугаар сарын 16-ны Баасан гарагт 09.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлт;
- Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар.