ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариу болон эмчилгээний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн гурав хоногт нийт 2027 хүнд шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Харин гурван иргэнээс коронавирус илэрсэн байна. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй нар юм. Мөн хоёр иргэн эдгэрч дараагийн хяналт руу шилжсэн.
Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 318 боллоо. Үүнээс 310 нь эдгэрсэн. Бүх ажиглалт, тандалтаа дуусгасан 295 хүн байгаа бол гэрийн ажиглалтад тав, сувилалд 10 хүн байна. ХӨСҮТ-т эмчлэгдэж байгаа найман хүний биеийн байдлыг үнэлбэл тав нь хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа" гэж хэлэв.