Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна.
Амралтын өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулаториор 41 иргэн үйлчлүүсний 16 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчилгээ авсан байна. Хоногийн нөхцөл байдлыг харахад Амбулаториор үйлчлүүлсэн иргэдийн дунд амьсгалын замын өвчлөл, осол гэмтэл, хоол боловсруулах замын өвчлөл нэмэгдсэн байна.
Харин ЭХЭМҮТ-д 33 нярай мэндэлж, ГССҮТ-д осол гэмтлээр 349 хүн үйлчлүүлжээ. Мөн яаралтай 38, төлөвлөгөөт найман мэс засал хийгдсэн байна. Түүнчлэн яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2,149 дуудлага ирснээс 942 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1,207 нь зөвлөгөө мэдээлэл авсан гэдгийг ЭМЯ-наас мэдээллээ.
Мөн тус яамнаас цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж, өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.