Өнөөдөр ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын лаборатори нийт 667 сорьцод шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 316 боллоо. Үүнээс эдгэрсэн 310 хүн, эмчлэгдэж байгаа зургаан хүн байна.
Дээрх эмчлэгдэж байгаа иргэдээс нэгнийх нь биеийн байдал хүндэвтэр, тав хүн хөнгөн байна. Харин эдгэрсэн 310 хүний 10 нь эмнэлгийн хяналтад, 5 нь гэрийн ажиглалтад, 295 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан байна.
Түүнчлэн дэлхийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 380 мянган хүн шинээр халдвар авч, 8,000 гаруй хүн нас баржээ. Харин 221 мянган хүн эдгэрсэн хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.