Хүүхдийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмч нарын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах" зорилготойгоор Нийслэлийн цэцэрлэгийн 250 эмч нарт ЭМЯ, БШУЯ, НЭМГ, НБГ -аас хамтран уулзалт хийж мэдээлэл өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн “Томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангах талаар” тус уулзалтыг нээж үг хэлэв. НЭМГ-ын дарга Т.Энхзаяа “Томуу, томуу төст өвчний урьдчилан сэргийлэлт, цэцэрлэг, сургуулийн эмчийн чиг үүргийн талаар”, ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Томуугийн дархлаажуулалтын талаар” , Нийгмийн эрүүл мэндийн газрын НЭМХ-ийн дарга О.Энхзаяа “ЕБС-ийн сурагчид томуугийн дархлаажуулалтад хамрагдсан байдлын талаар”, БШУЯ-ны СӨБ-ын газрын мэргэжилтэн Н.Оюун “Сургуулийн эмч нарын хариуцлагын талаар ” тус, тус эмч нарт мэдээлэл өгөв.