Байр орон сууцны гадна болон ил зогсоолд байсан 20 гаруй машиныг тоносон залуусыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд саатуулан шалгаж эхэллээ. Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суу даг, 1990 онд төрсөн Бямба-Эрдэнэ, Батзориг, Мөнхсанаа, Эрболд нарын зургаан залуу энэ оны аравдугаар сараас эхлэн автомашины эд ангийг хулгайлж эхэлжээ. Тэд ихэвчлэн “Марк-II”, “Чайзер”, “Креста” гээд Япон улсад үйлдвэрлэсэн автомашины хойд, урд гэрэл, зай хураагуур, дохио, дугуй, хөгжим зэргийг нь тонодог байснаа цагдаагийнханд мэдүүлсэн байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн нэгэн ажилтан “Автомашины эд ангийг хулгайлан борлуулж байсан хэрэгт холбогдуулан найман залууг шалгаж байгаа. Тэдний хоёр нь техникийн “Да хүрээ” хүрээ захад ченж. Бямба-Эрдэнэ нарын хулгайлсан автомашины эд ангийг хямд үнээр худалдан борлуулдаг байсан. Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутгаас машиныхаа эд зүйлсийг алдсан хүмүүс манай хэлтэст хандаарай” гэв. Тэдний хоёр нь бас гудамжаар явж гэрэл, дохио нь хагарсан дээрх маркийн автомашины жолоочтой уулзаж “Хямд үнээр олж өгнө” хэмээн санал болгож, шөнөдөө хулгай хийж, маргааш нь олж өгдөг байсан гэнэ.