Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ШИНЭ намын дарга Ж.Батзандан: УИХ-ын сонгуулиас хойш 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд сөрөг хүчнүүдийн үйл ажиллагаа эрчимжих цаг болсон.
Улсын 4 дэх хүчирхэг нам бол ШИНЭ нам болох нь тодорхой харагдаж байна. Эрх баригч нам нийт сонгогчдын 46 хувийн саналыг авсан. Бусад нам нь нийт сонгогчдын 50 гаруй хувийг авсан. Манай нам нийт сонгогчдоос 300 мянган хүний санал авсан байна. Орон нутгийн сонгуульд ШИНЭ нам сөрөг хүчний намуудтай нэгдэж, 125 хүнийг нийслэл, дүүрэг, сум, хороодод нэр дэвшүүлсэн.
УИХ-ын сонгууль луйврын сонгууль болсон. Монголын ард түмнийг луйвардсан. Бид холбогдох байгууллагуудад нь гомдол өгсөн боловч үүнийг шалгахгүй байна" гэлээ.