УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Н.Учрал нар "Цаасгүй парламент"-д шилжих талаар мэдээлж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ-д маш их цаасны зардал гарч байна. Иймд www.lawmaker.mn цахим системийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус сайтад хуулийн төслүүд нэгдсэн нэг стандартад орох бөгөөд иргэд хэрэглэгчийн эрхээр нэвтэрч санал, асуултаа тавих боломжтой болно. Өөрөөр хэлбэл, хууль санаачлах эрх бүхий 78 субьектын санаачилж буй хуулийн төсөл нэг форматтай болох юм.
УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашигладаг myparliament системийг илүү боловсронгуй болгосон бөгөөд цаасаар тараагддаг бүх материалыг цахим болгож байгаа юм байна. Ингэснээр цаасны зардлыг багасгах боломжтой болж байгаа юм" гэлээ.