Орон нутгийн махны үйлдвэрүүдэд бог малын махыг 4,200-5,800 төгрөгөөр авч байна. Тодруулбал, энэ жил Өвөрхангай аймгийн хэмжээнд 1,5 сая малыг зах зээлд нийлүүлж, 400 мянган малыг хүнсний хэрэгцээнд бэлтгэх урьдчилан тооцоо гарсан. Үүнээс одоогийн байдлаар 200 мянган малыг зах зээлд борлуулж, эргэлтэд оруулсан байна. Түүнчлэн аймаг, орон нутгаас мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүсэлт гаргасны үр дүнд тус аймгаас улсын нөөцөд 260 тонн мах бэлтгэх квотыг тогтоосон.
Мөн хүнсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, дулаан аргаар боловсруулсан 40 мянган тонн махыг гандуу зуншлага тааруу аймгуудаас авч, экспортлох шийдвэр гаргасан. Тус экспортлох компаниас ойрын хугацаанд гэрээ хийж, мал, махны борлуулалтыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа аж.