Дотоодын шоколадны хэрэгцээг хангах зорилготой “Заан фүүдс” компанийнхан ирвэс, мазаалай, бөхөн, аргаль зэрэг Монгол орны нэн ховор амьтны зураг, мэдээлэл бүхий савлагаатай амттан үйлдвэрлэж эхэлжээ. Байгаль хамгаалах иргэдийн идэвхийг сайжруулах, ховордсон амьтдыг сурталчлан таниулах зорилгоор үйлдвэрлэсэн шоколадаа “Sayan” гэж нэрлэсэн байна. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүн бүрийн борлуулалтаас 100 төгрөгийг дээрх дөрвөн амьтныг хамгаалах чиглэлээр ажилладаг байгууллагуудад хандивлах аж.
Бэлтгэсэн: Н.МИШЭЭЛ