“Транс” буюу хуучнаар Тээвэр хөгжлийн банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хөрөнгө оруулагчид, захирал нар нь луйвардсан гэх мэдээлэл өнгөрсөн өвлөөс эхлэн олны анхаарлыг татаж байгаа. Тус банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Е.Новожилов гэдэг орос эр тус банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдийн нэг тэрбум орчим долларыг барилга засварын ажилд зарцуулсан нэрээр луйвардан удирдлагадаа ажиллаж байсан нутаг нэгтнүүдтэйгээ хуйвалдан завшсан.
Энэ асуудалд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Чингэлтэй дүүргийн шүүхээр хэрэг шийдвэрлэхийн өмнөхөн оргон зайлж, өдгөөг хүртэл сураггүй болоод байгаа. А.Е.Новожиловыг эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж эхлэхтэй зэрэгцээд тус банкны хөрөнгө оруулагч, Монголд “Инфрастракчер” ХХК байгуулан ажиллаж байсан Армен гэгч хил даван арилж өгчээ. Хил давж, хамаг хувьцаагаа зараад алга болсон түүний талаар “А.Е.Новожиловтой хамт хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг завшилцсан хүний нэг.
Тэрбээр банкны 51 хувийг эзэмшдэг. Тиймдээ ч түүнийг Армен гүйцэтгэх захирлаар ажиллуулж байсан” гэж эх сурвалж мэдээллээ. Армен хил давж одохдоо хувьцаагаа дараа төлөгдөх нөхцөлтэйгөөр “Оюуны ундраа” компанид борлуулж, гэрээ байгуулсан талаар Монголбанкны эх сурвалж мэдээлсэн юм. Бидэнд олдсон мэдээллээр тус компани хувьцааныхаа төлбөрт “MNBC” телевиз үйл ажиллагаа явуулж байгаа Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх объектоо барьцаалсан аж.
Улмаар банкны хувьцааг худалдаж авснаа мэдэгдэж “Транс” банкны эрх бүхий хүмүүстэй уулзсан байна. Гэтэл хувьцаа худалдан авсан үйл ажиллагаа нь хууль зөрчсөн үйлдэл болсон гэж үзээд Төвбанк худалдан авах үйл ажиллагааг зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Учир нь компанийн хувьцааг худалдахдаа хувьцаа эзэмшигчид эхлэн санал болгох ёстой бөгөөд “Инфрастракчер” ХХК-ийн захирал Армен хуулийн энэ заалтыг зөрчин “Транс” банкныханд ч санал болгосонгүй шууд л “Оюуны ундраа” компанийнханд худалдсан аж.
Монголбанкнаас хувьцаа худалдан авах асуудлыг судлах явцдаа “Оюуны ундраа” компани татварын томоохон зөрчилтэйг олж мэдсэн гэнэ. Компанийн дүрмийн сан нь ч Банкны тухай хууль тогтоомжид заасан хэмжээнд хүрэх гүй байгаа талаар Монголбанкны эх сур валж өгүүллээ. Тиймээс Төвбанкнаас “Оюу ны ундраа” компанийнхныг “Транс” банкны хувьцааг худалдан авахыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Г.РАВЖАА