Бага насны хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа Н.Мөнх-Оргилд холбогдох хэргийг маргааш нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэхээр товложээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сард Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчирхийлж амь насыг нь хэрцгийгээр бүрэлгэсэн, дээрх хэргийг үйлдэхээс өмнө Баянгол дүүрэгт бага насны 2-3 охиныг хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа юм.
Түүнд Нийслэлийн прокурорын газраас хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж амь насыг харгис хэрцгийгээр хөнөөсөн, энэ гэмт хэргээ нуун далдалсан, насанд хүрээгүй хүнийг зовоон тарчлааж хүчирхийлсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэсэн зүйл ангиар ял төлөвлөжээ.