Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-д улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулаад байгаа. Өнөөдөр нэр дэвшигчдийг сонгуулийн хороо бүртгэх хуулийн хугацааны сүүлийн өдөр. Тиймээс намуууд нэр дэвшигчдийн материалаа сонгуулийн хороонд бүртгүүлж байна.
Дөнгөж сая МАН Сонгуулийн ерөнхий хороонд орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрсийг өгч бүртгүүллээ.
Тус намаас нэр дэвшигчдийн 33.3 хувь нь анх удаа НИТХ-д нэр дэвшиж буй бөгөөд эрх зүйч 10, улс төр судлаач 12, багш 4, инженер 5, эдийн засагч 5, эмч 1, нисгэгч 1, програмист 1, бизнесийн удирдлага 5, хөгжлийн удирдлага мэргэжилтэй 1 хүн нэр дэвшиж байгаа аж.
Нэр дэвшигчдийн нэрсийг ЭНД дарж харна уу.