Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын нэхэмжлэлтэй нэр төр сэргээлгэх шүүх хурал өчигдөр боллоо. Энэ удаа хариуцагч С.Ганчимэг Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхэд гомдол гаргасны дагуу тус шүүх ийн хэлэлцсэн юм.
Өмгөөлөгч С.Ганчимэг өнгөрсөн зун Э.Амарбатад хүчирхийлүүлсэн хэмээн нүүр амаа халхлан байж хэвлэлийн хурал хийлгэсэн. Гэвч түүнийг Э.Амарбатын нэр хүндэд халдсан гэж Сүхбаатар дүүргийн шүүх үзсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан уучлалт гуйх шийдвэр гаргасан юм.
С.Ганчимэгийн гаргасан гомдлын дагуу шүүх уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байна.