МУБИС-ийн дэргэдэх автобусны буудлын орчимд зодолдож байсан залуусыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ажилтнууд саатуулан үзлэг хийх үедээ, тэднээс мансууруулах бодис хурааж авчээ. Өнгөрсөн ням гаригийн 22.10 цагийн үед “Хэсэг залуус зодолдож байна” гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн ажилтнууд очиж шалгахад Сүхбаатар дүүргийн XIV хорооны иргэн Д, Э нар согтуудаа хүмүүстэй маргалдаж байжээ.
Тэдэнд үзлэг хийхэд халааснаас нь мансууруулах үйлчилгээтэй өвс гарсан байна. Энэ талаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнаас тодруулахад “Уг хоёр залуугийн авч явсан өвсийг шинжилгээнд өгсөн. Манайд ургадаг каннабисийн төрлийн олсны ургамал байж магадгүй” гэлээ.