Зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэн, худалдаж байгаа хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ, МХЕГ, Ойн газрын даргын хамтарсан тушаа лаар баталсан удирдамжийн дагуу “Хяналт” нэгдсэн арга хэмжээ сар гаруйн хугацаанд зохион байгуулсан.
Энэ үеэр орон нутгаас нийслэл, аймгийн төв рүү хууль бусаар тээвэрлэж байгаа мод, модон материалыг шалгаж зөрчилтэй, хууль бусаар бэлтгэсэн хүмүүст холбогдох арга хэмжээ авсан байна. УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, ЭЦГ, НХЖХГ, ЗЦГ, НЦГ болон аймгуудын цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид энэ арга хэмжээнд оролцсон бөгөөд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянзүрх уулын Нурамтын ам гэдэг газар Г нарын найман хүн нийслэлийн ногоон бүсээс хууль бусаар 4.2 шоо метр шинэс мод бэлтгэж байхад нь газар дээр нь илрүүлэн, тус дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Мөн Төв аймгийн Батсүмбэр сумын IV багийн иргэн Б нь Шар жалга гэдэг газраас 216 шинэс мод хууль бусаар бэлтгэж урьдчилсан байдлаар байгальд хоёр сая гаруй төгрөгийн хохирол учруулсныг илрүүлжээ.
“Хяналт” арга хэмжээний хүрээнд улсын хэмжээнд байгаль орчны эсрэг 385 гэмт хэрэг, зөрчил илрүүлж, 49 үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Өдгөө тэднээс таван хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ. Гарал үүслийн гэрчилгээгүй 1574 шоо метр мод, модон материал гээд 68.5 сая төгрөгийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг улсын орлого болгохоор хураасан аж.