Баянгол дүүргийн шүүхэд өчигдөр Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Л.Гандаваа нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх байсан боловч хойшиллоо. Л.Гантуул, Ё.Оюунбилэг, Л.Гандаваа нар 2009 оны зургадугаар сарын 28-нд үрэл хэлбэртэй 201 ширхэг героин, 2008-2009 оны аравдугаар сард Л.Байгалмаагаар Вьетнам, Малайз руу мансууруулах бодис тээвэрлүүлсэн.
Ц.Оюун-Эрдэнээр Малайз руу 31 капсул, Л.Байгалмаагийн үеэл П.Алтансүхээр Вьетнам, Лаос руу мансууруулах бодис тээвэрлүүлсэн, Бангладешт баригдаад байгаа Б.Нандинцэцэгээр мөн их хэмжээний мансууруулах бодис тээвэрлүүлсэн хэрэгт холбогдоод байгаа юм. Дээрх хүмүүс Арабаас БНХАУ руу алтан эдлэл оруулж худалдаж ашиг олно хэмээн Л.Байгалмаа, Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх, Б.Нандинцэцэг нарыг мэхлэн мансууруулах бодис тээвэрлүүлсэн гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж.
Уг хэргийг шүүх хурал шүүгдэгч Л.Гантуул, Ё.Оюунбилэг нарын өмгөөлөгч Б.Ганбаатар, С.Оюунцэцэг нар Дархан-Уул аймагт шүүх хуралд оролцож байгаагаа албан ёсоор мэдэгдсэн учир энэ сарын 24-нийг хүртэл хойшлууллаа.