Өнгөрсөн 2008 сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй Иргэний хөдөлгөөний эсэргүү- цэл Монголын түүхэнд “Долдугаар сарын 1-ний хэрэг” гэсэн нэршлийг бий болгосон.
Энэ өдөр нийслэлд болсон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үеэр байлдааны галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн цаг бусаар амь насаа алдаж, олон иргэн хүнд, хөнгөн гэмтсэн. Хүний амь нас хохирсон хэрэгт цагдаагийн байгууллагын зарим ажилтан, албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхээр хэрэгсэхгүй болгосон билээ.
Талийгаачдын ар гэрийнхэн энэ шийдвэрийг эсэргүүцэн удаа дараа прокурорын байгууллагад өргөдөл өгсний дагуу нэмэлт мөрд өн байцаалт хийлгүүлэхээр Улсын Ерөнхий про ку рорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ.
Х.Сүрэн