Нийтийг хамарсан баяр ёслол, махны хэрэгцээ нэмэгдэж буйтай холбоотой малаас хүнд дамжин халдварладаг зооноз болон бусад онош тодорхойгүй өвчтэй малыг нийтийн хэрэгцээнд нийлүүлэн иргэдийн эрүүл мэндэд эрсдэл үүсч болзошгүй юм. Иймд шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай мэдэгдлийг СХД-ийн Эмээлтийн 13-н мал нядлах газар болон үйлдвэрүүдэд хүргүүлжээ.