Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр нь 2020 оны 7 сарын 10-ны өдрийн 18:00 цагаас 7 сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэл бэлэн байдалд, шуурхай мэдээллийг хүлээн авч ажиллана.
Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 1-20 дугаар хороодод дээрх өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болгосон байна.
Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд ажиллах юм.
Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг 7007-0109 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой.
Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн захирамж, хуваарийг бүх хэлтэс албадад Edoc програмаар хүргүүллээ.
Мөн http://sbd.gov.mn/ цахим хуудасны "Тогтоол шийдвэр" булангийн "Захирамж" цэсэнд байршууллаа