Цэргийн дэг, оны ялгаа гэх ойлголт байхгүй болсон гэж Батлан хамгаалах салбарын удирдлагууд ярьдаг. Гэтэл цэргийн дэг байгаа гэдгийг баталсан хэрэг явдал өнгөрс өн долоо хоногт Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид болжээ. Баянхонгор аймгаас цэргийн албанд татагдан ирсэн цэргийг цахилгаан менингит өвчин туссан хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчилж байгаад онош нь тодрохгүй байсан тул ЗХЖШ-т мэдэгдэж, нийслэлд авчирсан гэнэ.
Улмаар тархины бичлэг хийж, зургийг нь авснаар тархинд нь цус хуралдсан гэсэн оноштойгоор өчигд өр мэс засалд оржээ. Бидний авсан мэдээллээр түү- нийг Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ротын захирагч, ахлах дэслэгч Э.Дашдаваа зэвсэг хадгалах өрөөнд оруулан зодож, улмаар төмөр дуулгаар толгойд нь цохисноос ийнхүү гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэ талаар ЗХЖШ-ын холбогдох албаны хүнээс тодруулахад “Тийм явдал болсон нь үнэн. Ротын захирагч нь хугацаат цэргээ зодсон байна лээ. Асуудлыг шалгах Ажлын хэсгийг удахгүй томилон газар дээр нь ажиллуулна” гэлээ.
Хугацаат цэргээ зодсон офицер Сьерра Леонд үүрэг гүйцэтгэсэн манай цэргийн багийн есдүгээр ээлжинд яваад ирсэн нэгэн аж. Тэрбээр тус улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн салааны захирагчаар ажиллаж байхдаа хамт үүрэг гүйцэтгэж байсан ахлагч цолтой нэгнийг зодож, тушаал буурч байжээ. Хугацаа дуусаж ажилдаа ороод гурав хоноод цэрэг зодож хүнд гэмтээсэн нь энэ аж.