Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх 262 метр замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай сэтгүүлч, төр нийгмийн зүтгэлтэн Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэр гаргалаа. Тус замыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 13 дугаар хуралдааны тэмдэглэлээр автомашингүй гудамж болгосон юм. Өдгөө тохижуулах ажлыг хийж буй.
Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод 240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ