Баянзүрх дүүргийн 10 хорооны ундны усны чанарыг шалгаснаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэв. Үүний хүрээнд тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ус түгээх таван байр, аж ахуйн нэгжийн гаргасан гүний дөрвөн худаг, иргэдийн ухсан хоёр худгийг үүнд хамруулжээ. Түүнчлэн төвлөрсөн шугамын 24 цэгээс усны дээж авч, хими, нян судлалын шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээр ундны усны 24 дээжээс дөрөв нь нянгийн бохирдолтой байжээ. Бас 15 дээжийн фторын агууламж хүлцэх хэмжээнээс их байсан аж. Мөн нэг дээжийн нитратын агууламж өндөр байсан гэнэ.
Бэлтгэсэн:Ч.Зул