Хүн ам, орон сууцын 2020 оны тооллогын урьдчилсан дүнг Засгийн газар танилцууллаа. Уг дүнгээр манай улсын хүн ам 3 296 866 болж өссөн бол өрхийн тоо 897 427-д хүрсэн гэв. 2010 оны ээлжит тооллогоос хойш хүн ам жилд дунджаар 2.2 хувиар нэмэгджээ. Насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувийг нь эзэлж байгаа аж. Харин 15-64 насныхан 64.4, 65-аас дээш насны иргэд хүн амын 4.1 хувийг бүрдүүлж буй гэнэ. Иргэдийн 46 хувь нь Улаанбаатарт амьдарч байгаа бол 19 хувь нь хангай, үлдсэн нь төв болон баруун бүсэд оршин сууж буй. Түүнчлэн нийт хүн амын долоон хувь буюу 122 300 орчим нь гадаадад зургаа болон түүнээс дээш сараар амьдарч байгаа аж. Харин нэг ам км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болсон нь 10 жилийн өмнөхөөс 0.4 функтээр өссөн дүн болжээ.