Өчигдөр буюу 6-р сарын 8-ны өдөр ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин тус улсын иргэд хилийн чанадыг зорих, гадаадын иргэд ОХУ руу нэвтрэхэд тавьсан зарим хязгаарлалтуудыг цуцлах тухай зарлигт гарын үсэг зуржээ. "Коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор бид 3-р сард гадаадын иргэдийн Орос руу орох, мөн өөрсдийн иргэдийн гадаадад зорчихыг түр хугацаагаар хязгаарласан билээ. Гэсэн хэдий ч амьдралын нөхцөл байдал өөр байгааг бид ойлгож байна ”гэж Ерөнхий сайд мэдэгджээ. Тэрбээр цааш нь “Засгийн газар ОХУ-ын иргэд тус улсаас гарч, бусад улсад амьдардаг өвчтэй хамаатан садангаа арчлах ,түүнчлэн ажиллаж, сурахаар явж буй хүмүүст боломжийг олгох тогтоолд гарын үсэг зурлаа. Мөн гадаадад эмнэлгийн тусламж авах шаардлагатай байгаа иргэд ч явах болсон. Үүнээс гадна Гадаадын иргэд ОХУ-д эмчилгээний зорилгоор нэвтрэх боломжтой болно” гэж нэмж хэлсэн байна.