"The New York Times" сонины эрхлэгч АНУ-ын хотуудад өрнөж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний эсрэг цэргийнхнийг оролцуулах санааг дэмжсэн сенатын гишүүн Том Коттоны тэмдэглэлийг нийтлэхийг зөвшөөрснийхөө төлөө албан ажлаа өгөхөд хүрчээ. Энэ тухай тус сонины удирдлага бол “The New York Times Company” компани мэдэгджээ. “Америкийн хотуудад болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөний жагсагчдын эсрэг цэргийн хүч ашиглахыг уриалсан сенатч Том Коттонын тэмдэглэлийг нийтэлсэнтэй холбоотой маргааны дараа сонины эрхлэгч Жеймс Беннетт огцорлоо" тус сонины Твиттер хуудсанд бичсэн байна. Сонины удирдлага Беннеттыг хэдий үнэлж баршгүй мэргэжилтэн хэдий ч "шаардлагатай өөрчлөлтийн дараагийн шатанд багийг удирдаж чадахгүй" хэмээн дүгнэжээ. Сенатын гишүүний тэмдэглэл "Цэргүүдээ илгээ" гэсэн гарчигтай нийтлэгдсэн аж. "Зөвхөн ганц зүйл л манай хотын гудамжинд дэг журмыг сэргээнэ. Энэ нь жагсагчдыг тараах, баривчлах, эцэст нь хууль зөрчигдөгчийг саатуулах хүчийг илэрхийлсэн явдал юм" гэж Коттон бичжээ. “The New York Times” сонины 800 гаруй ажилтан энэхүү нийтлэлийг эсэргүүцэж, сонины болон “The New York Times Company” компанийн удирдлагад захидал бичсэн байна. Захидалд сенатч эсэргүүцлийн ажиллагаанд "Антифа" байгууллагын үүргийг (фашистын эсрэг хөдөлгөөн) дурдсантай холбоотой ташаа мэдээллийг жишээг татжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эрхлэгч Беннеттийн огцорсонтой холбогдуулан "The New York Times" сониныг дахин шүүмжилжээ. " Тэр (Жеймс Беннетт) манай гайхалтай сенатч Том Коттоны бичсэн гайхалтай нийтлэлээс болж явлаа. Ил тод байдал! Арканзас муж Том Коттоноор маш их бахархдаг. Харин "The New York Times" бол хуурамч мэдээллийн хэрэгсэл" гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ.