Бичигтийн боомтоор 10.134 тарваганы арьс хууль бусаар хил давуулахыг завдсан хэрэг гарчээ. Хилийн 0146 дугаар ангийн хариуцсан хэсэгт гарсан эл хэргийг хилчид илрүүлсан байна. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм.
Түүнчлэн Эрээн рүү явж байсан ачааны галт тэрэгний зүтгүүрийн шалан дор 30 кг чулуу нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн байлдагч Д.Амгаланбаатар нарын бүрэлдэхүүнтэй манаа илрүүлжээ. Уг чулууг ногоон мана байж болзошгүй гэж үзэж буй аж. Энэ хэргийг Хилийн тагнуулын тасаг шалгаж байна.