Өнөөдөр БНАСАУ хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны газрын Өмнөд Солонгосын талын утасны дуудлагад хариу өгсөнгүй гэж Сеул сэтгүүлчдэд мэдэгдлээ. "Өнөөдөр өглөө бид Умард Солонгосын талтай холбогдох гэж оролдсон боловч хариу өгсөнгүй. Ийм явдал анх удаа тохиолдож байна.оролдсон боловч дуудлагад хариу ирсэнгүй. Энэ бол анх удаа" гэж Өмнөд Солонгосын албаны хүн хэлжээ. Түүний хэлснээр өмнө нь талууд холбоог шалгаж, бий болсон асуудлыг шийдвэрлэхийн тулд өдөр бүр утсаар харилцан холбогддог байжээ. Энэ сарын 5-нд Умард Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгосын талаас суртал ухуулгын хуудсыг хил дамнуулан илгээх явдлыг зогсоохгүй бол Кесон дахь Солонгос хоорондын харилцаа холбооны төлөөлөгчийн газрыг хаах асуудлыг авч үзэх тухай мэдэгдсэн юм. Үүний хариуд Өмнөд Солонгосын Нэгдэх яам орон нутгийн олон нийтийн байгууллагуудыг БНАСАУ-руу ухуулах хуудас хил дамнуулан илгээхээ зогсоохыг уриалж, ийм үйлдлийг хууль ёсны дагуу хориглохоо амласан байна. Өнгөрсөн Баасан гарагт хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны шугам хэвийн ажиллаж байсан гэж тус яам мэдэгджээ. Хоёр Солонгосын хоорондын харилцаа холбооны газар нь 2018 онд байгуулагдсан бөгөөд өдөр тутам утсаар шууд холбогдож мэдээлэл солилцдог аж.