Замын-Үүд дэх хилийн 0108 дугаар ангийн авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрээн явах гэж байсан БНХАУын иргэн Ли Гюу Лин 20 орчим грамм алтыг гаалийн мэдүүлэгт тэмдэглүүлэлгүйгээр, хууль бусаар улсын хилээр авч гарахыг завдсан байна. Тэрбээр уг алтыг гар аргаар бөгж болгон хэвлээд зүүсэн байж. Үүнийгээ бусдаас худалдаж авсан гэх ямар ч баримт бичиг үзүүлээгүй байна. Хилчин шалгагч, ахлагч Б.Амартүвшин уг хэргийг илрүүлж, Хилийн тагнуулын тасагт шилжүүллээ.
Х.БОЛОР