Өнгөрсөн Ням гарагт /2020.6.06/ Бельги улсад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн тайван жагсаал эмх замбараагүй байдал болон хувирчээ. Бельгийн нийслэл Брюссель хотын төвд байдаг шүүхийн ордны өмнө 10 мянга гаруй хүн цугларан АНУ дахь жагсагчидтай эв санаа нэгтэй байгаагаа илэрхийлэн Европт ч мөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудал, цагдаагийн хүчирхийлэл байгааг сануулсан байна. Жагсаал “Black lives matter” уриан дор тайван замаар эхэлсэн авч голчлон африк гаралтай иргэд амьдардаг Матонг дүүрэгт хүрээд жагсагчид цагдаагийнхантай мөргөлдсөн байна. Брюссель хотын цагдаагийн газраас мэдэгдсэнээр жагсагчид хавийн дэлгүүрүүдийг сүйтгэж хохирол учруулахаас гадна гол төлөв цагдаагийнхны машин руу чулуу лонх шидэж сүйтгэжээ. 5-р сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотод Африк гаралтай Жорж Флойд гэдэг эрэгтэй цагдаагийн баривчилгааны үеэр амиа алдсанаас үүдэлтэй арьс өнгөөр ялгаварлан гадуурхахыг эсэргүүцсэн хөдөлгөөн АНУ даяар төдийгүй бусад олон улс оронд өрнөөд байгаа юм.