Лондоны ICE биржийн Мягмар гарагийн арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн газрын том наймдугаар сарын фьючерсын үнэ нэг торх нь 40.08 ам.долларт хүрч, 1.14 хувиар өссөн байна. Хамгийн сүүлд уг маркийн газрын тос энэ оны 3-р сарын 6-нд нэг баррель нь 40 доллараас илүү үнэтэй байв. Эл өдөр “ОПЕК+” буюу Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо бууруулах гэрээг сунгах, заалтуудыг нь өөрчлөх талаар тохиролцож чадаагүйтэй холбоотойгоор газрын тосны үнэ унаж эхэлсэн юм. Харин дөрөвдүгээр сард “ОПЕК+”-ийн орнууд таваас зургадугаар сард олборлолтын хэмжээгээ хоногт 9.7 сая торхоор, оны хоёрдугаар хагаст 7.7 саяар, оны эцэс хүртэл 5.8 сая торхоор бууруулахаар тохиролцсон билээ