Миннесота мужид Африк гаралтай америк эрэгтэй цагаан арьст цагдаа нарын дээрэмгүй үйлдлийн улмаас нас барсны дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөн АНУ даяар эмх замбараагүй байдал болж хувирсан юм. Одоогийн байдлаар 43 хотод хөл хорих цаг тогтоогоод байна. Хяналтаас гарсан эмх замбараагүй байдлыг намжаахын тулд АНУ-ын эрх баригчид Зэвсэгт хүчнийг татан оролцуулах шийдвэр гаргаад байгаа аж. Өчигдөр буюу Мягмар гарагт /2020.06.02/ Пентагон 1,6 цэргийг нийслэл Вашингтон руу илгээсэн байна. Энэ тухай “Reuters” агентлаг АНУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Жонатан Хоффманыг эх сурвалжаараа дурдан мэдээлэв. "Зэвсэгт хүчний байнгын цэргүүд яг Вашингтон хот дотор бус харин ойр орчимд бөөгнөрөн байрласан. Цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ч иргэний засаг захиргааны байгууллагуудад туслалцаа үзүүлэхгүй байгаа” гэж тус агентлаг эх сурвалжийг иш татжээ.