Их Британид дэлхийн хамгийн өндөр настай эр нас баржээ. Энэ тухай “Yorkshire Post” сонин мэдээлэв. Британийн Хэмпшир мужийн Алтон хотод асрамжийн газарт амьдардаг байсан Боб Уэйттон 112 жил 60 хоног наслаад хорт хавдрын улмаас нас баржээ. Тэрбээр 1908 оны 3-р сарын 29-нд Английн Кингстон-апон-Халл хотод төрсөн бөгөөд инженер, багш мэргэжилтэй нэгэн байж. 2019 оны 3-р сард Боб Уэйтон өөрөө дэлгүүр орж, өөрөө хоолоо хийж байсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлэлж байсан аж. Тэрбээр гурван хүүхэд, арван ач зээ, 25 гучтай хүн байв. Боб Уэйтоныг нас барсны дараа 1908 оны 11-р сарын 8-нд төрсөн Румын гаралтай 111 настай Думитру Команеску, 1909 оны 2-р сарын 8-нд төрсөн Испани Сатурнино де ла Фуенте нар дэлхийн хамгийн өндөр настай эр цолонд нэр дэвших магадлалтай хүмүүс болжээ.