АНУ "Исламын Улс” террорист бүлэглэлийн толгойлогчдын нэг, гол ухуулагч Мухаммад Хадир Рамаданы талаарх мэдээлэлд 3 сая ам.долларын шан амласан тухай тус улсын Төрийн департаментын мэдэгдэлд дурджээ. “Шударга ёсны шагнал" хөтөлбөрийн хүрээнд Төрийн департамент “Исламын улс” бүлэглэлийн толгойлогчдын нэг Мухаммад Хадир Муса Рамаданыг олоход тус болох мэдээлэлд 3 сая ам.долларыг санал болгож байна” тус мэдэгдэлд бичжээ. Мухаммад Хадир Муса Рамадан нь Иордан улсад төрсөн бөгөөд Абу Бакр аль-Гариб нэрээр олонд танигдсан аж. Тэрбээр “Исламын улс” бүлэглэлийн хэт давруу үзлийг ухуулан сурталчлах, дэлхий даяар янз бүрийн хүмүүсийг элсүүлэх, өдөөн турхирах ажилд гол үүрэг гүйцэтгэжээ. Тэрбээр гэм буруугүй иргэдийг хэрцгийгээр эрүүдэн шүүх, олноор нь цаазлах зэргээр суртал ухуулга хийсэн олон тооны дүрс бичлэгүүд, нийтлэлүүд, цахим сүлжээнд байрлуулах, төлөвлөлт, зохицуулалтын ажлыг хариуцдаг аж.