Энэтхэгт нэгэн сүмийн тахилч лам коронавирусийг ялахын тулд хүний толгойг тастсан тухай “India Today” мэдээлжээ. Сэтгүүлд бичсэнээр бол уг явдал Энэтхэгийн Орисса мужид болсон байна. 72 настай тахилч лам болон 52 настай итгэгч хоёрын хооронд шашны асуудлаар маргаан үүсэж улмаар санваартан нөгөө хүний зодож сүмийн ариун тахилын газар аваачин толгойг нь тастжээ. Үүнийхээ дараа санваартан өөрөө цагдаагийн газар очиж хэргээ хүлээсэн байна. Тэрбээр уг хэргийг бурхны тушаалаар үйлдсэн хэмээн мэдүүлжээ. Бурхан түүний зүүдэнд ирж хүний амиар тахил өргөвөл коронавирус арилна гэж хэлсэн гэнэ. Харин цагдаагийн газрын эх сурважийн мэдээлснээр хэрэгтэн их согтуу байсан аж.