Японы харилцаа холбооны хамгийн том оператор болох NTT Communications компани кибер халдлагад өртсөнөөс тус улсын Батлан хамгаалах хүчний ашигладаг холбооны мэдээлэл алдагдсан байж магадгүй байна. Энэ тухай Kyodo агентлаг өнөөдөр /2020.05.29/ мэдээлэв. Тус хэвлэлд бичсэнээр хулгайлагдсан байж болзошгүй мэдээлэлд холбооны хэрэгслийн өгөгдөхүүн болон Японы цэргийн байгууламжууд, түүний дотор Ёкосука тэнгисийн цэргийн баазын зураг, төсөл зэргийг багтаасан байжээ. Япон улсын Батлан хамгаалах яам NTT Comunication компанитай хамтран болсон явдлын нөхцөл байдлыг шалгах байгаа аж. Хакерууд нийтдээ 100 гаруй файлд нэвтэрсэн байна. Хулгайлагдсан баримтууд нь "нууц" гэсэн ангиллынх бус гэж байгаа ч тус улсын Батлан хамгаалах яам болон цэргийн хүчний хоорондын харилцаа холбооны сувгууд аюулд өртөж болзошгүйг онцолжээ